хаадын гэр

Үндэсний гэр урлал, гэрийн тавилга, эсгий эдлэл, гэрийн чимэглэл үйлдвэрлэгч “Хssаадын гэр” компани нь зуун хувь гар аргаар урласан, уран нарийн хийц бүхий гэр, гэрийн тансаг тавилга үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус компанийн бүтээгдэхүүнийг Монгол төдийгүй дэлхийн зах зээлд таниулах зорилгоор бид 2017 оноос хамтран ажиллаж брэндийн концепцийг шинээр боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд таниулах идэвхжүүлэлтийн компанит ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Брэндийн концепцийг шинэчилж “Хаадын гэр”-ийн тансаг тавилгыг орчин үеийн орон сууцанд нийцүүлэн хөгжүүлж интерьерийн шинэлэг хэв маягийг бүрдүүлснээр бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлж чадсан юм. Түүнчлэн 2018 онд Монголд анх удаа үндэсний тавилга, уран зураг хосолсон “Домгийн ганц эвэрт” хэмээх контемпорари арт үзэсгэлэнг зохион байгуулж байсан. Өдгөө тус компани Монгол хүний ур ухаан, уламжлалыг шингээсэн орчин үеийн тансаг тавилгуудыг дэлхийн 10 гаруй оронд экспортод гаргаж байна.


Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Шангри-Ла оффис, 8 давхар, 801 тоот        77224848           facebook | twitter
Brandarte 2022 All rights reserved.