нүүдэлчний соёл

“Нүүдэлчний соёл” ХХК нь уламжлалт болон орчин үеийн технологийн төгс нийцэл бүхий алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг , үндэсний гар урлалын шилдэг үйлдвэрлэгч юм.

Бид тус хамт олонтой 2017 оноос хойш “Made with Love” бэлэг дурсгалын сүлжээ дэлгүүрийн концепц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд таниулах идэвхжүүлэлтийн компанит ажлууд дээр хамтран ажиллаж ирлээ. Бидний хамтдаа хөгжүүлсэн дээд зэргийн зэвэрдэггүй ган материалтай халуун баригч сав, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тритан материалаар хийгдсэн усны сав, мөн монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг монгол зургийн аргаар өвөрмөцөөр илэрхийлсэн “Эрхэмсэг”, “Оддын зөн” цуврал бүтээгдэхүүнүүд зах зээлд хэдийн танигджээ.


Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Шангри-Ла оффис, 8 давхар, 801 тоот        77224848           facebook | twitter
Brandarte 2022 All rights reserved.